Гарааны компаниуд татварын хөнгөлөлт, дэмжлэгийн талаар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2023-09-07

Сократус стартап студиогийн хөтөлбөрт хамрагдсан, хөрөнгө оруулалт авсан инновац хөгжүүлж буй гарааны компаниуд татварын хөнгөлөлт, дэмжлэг авах боломжтой болж байна.

Инновацын тухай хуулийн 16.4.1 "Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих" заалтыг хэрэгжүүлэх тусгайлсан журам өнгөрсөн 2-р сард батлагдсан. Энэхүү журмын дагуу Сократус Стартап Студио хамтын оффисын шалгуурыг хангаж нотолгоо болон хамтран ажиллах саналаа "Боловсрол, шинжлэх ухааны яам"-ны "Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газар"-т хүргүүллээ.

Хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсанаар Сократус Стартап Студиогийн хөтөлбөрт хамрагдсан, хөрөнгө оруулалт авсан инновац хөгжүүлж буй гарааны компаниуд татварын хөнгөлөлт, дэмжлэг авах боломжтой болж байна.