INVESTUS SUMMIT 2023
Knowledge-backed investment
Балл Рүүм танхим, Шангрила Улаанбаатар
2023.03.01
09:30-17:00

Арга хэмжээний тухай
АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗОРИЛГО:
Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулах, хөрөнгө оруулалтын эрсдлийг удирдах системийн инженерчлэлд суурилсан аргачлалын талаар туршлага, мэдлэг хуваалцах юм.
АРГА ХЭМЖЭЭНИЙ АГУУЛГА:
I хэсэг: Мэдлэгээр баталгаажсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа
Хөрөнгө оруулагчдад тулгарч буй бэрхшээлүүдийг арилгах, зорилгоо хэрэгжүүлэх чадамжтай органик өсөлттэй, тогтвортой бизнесийг бүтээх аргачлал, туршлагыг танилцуулахаас гадна олон улсын системийн инженерчлэлийн зөвлөл “INCOSE”, Stewardship Asia Centre байгууллагуудын төлөөллүүд мэдлэг, туршлагаа хуваалцана.
II хэсэг: Мэдлэгт суурилсан бизнесийн системүүд
Гарааны компаниудын бүтээгдэхүүний нээлт, демо, питч, үзэсгэлэн
АРГА ХЭМЖЭЭНИЙ ОНЦЛОГ:
- 30+ жилийн туршлагатай хөрөнгө оруулагчдын илтгэл;
- Олон улсын INCOSE, Stewardship Asia Centre байгууллагуудын төлөөллүүдийн илтгэл;
- Сингапурын Темасек хөрөнгө оруулалтын сангийн бизнесийн зөвлөх, Stewardship Asia Center”-ийн гүйцэтгэх захирал асан Ong Boon Hwee-ийн мэдлэг хуваалцах семинарууд;
- 20+ бизнесүүдийн үзэсгэлэн;
- 5 бизнес питч;
- 150+ хөрөнгө оруулагчид нэг дор цуглаж, харилцан мэдээлэл солилцох боломж;
- Өдрийн хоол болон кофе завсарлага багтсан.
Хөтөлбөр
I хэсэг- Мэдлэгт суурилсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа
Investor Stewardship in action
Илтгэгчид

Д. ЖАРГАЛСАЙХАН
Гүнд Инвестмент холдингийн үүсгэн байгуулагч, ЗСДС-ийн тэргүүн

Б. БАЯРЦЭНГЭЛ
ТУС Солюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал

А. МӨНХЦОГ
Сократус Студио ХХК-ийн Гүйцэтгэх захирал

ONG BOON HWEE
Temasek хөрөнгө оруулалтын сангийн бизнесийн зөвлөх

Т. ТЭМҮҮЛЭН
NVP венчур хөрөнгө оруулалтын сангийн хамтран үүсгэн байгуулагч. GP

О. ЗОЛБАЯР
Мизорн ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
.png)
А. НИНЖИН
СЗХ-ны Үнэт цаасны газрын Ахлах зөвлөх

JENNIFER RUSSELL
Олон улсын системийн инженерчлэлийн зөвлөл - INCOSE

Б. АМАРСАНАА
ШУПарк-ын захиргааны Гүйцэтгэх захирал, Доктор (Ph.D)
Бизнес үзэсгэлэнд оролцогч байгууллагууд











































INVESTUS WORKSHOP 1:
For family business OWNERS
Stewardship Matters - building successful and enduring business
- Ong Boon Hwee
- /Сингапурын Temasek хөрөнгө оруулалтын сангийн бизнесийн зөвлөх, Stewardship Asia Centre байгууллагын Гүйцэтгэх захирал асан/
Амжилттай, тогтвортой бизнесүүдийн дунд гэр бүлийн өмчлөлтэй бизнес чухал байр суурь эзэлсэн хэвээр байна. Ази тивд эдгээр бизнесүүд урт наслалт, нэр хүндтэй байдлаараа алдартай төдийгүй хөрөнгө эзэмшигчдийн нөлөө бүхий бүлэг хэвээр байна. Эдгээр гэр бүлийн өмчлөлтэй бизнесүүд нь үе дамжин улс орон, нийгэмдээ хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэхүү (интерактив) сургалтаар урт хугацааны тогтвортой гэр бүлийн өмчлөлтэй бизнесийн онцлог. Гэр бүлийн өмчлөлтэй бизнест тулгарч буй бэрхшээл, эрсдэл, удирдлагын зарчим, үнэт зүйлс, амжилттай, тогтвортой бизнесийг бүтээх менежментийн талаар хэлэлцэх болно.
Огноо: 2023/03/01, 14:00-17:30
Байршил: Шангри-Ла оффис, 2203

INVESTUS WORKSHOP 2:
For leaders
ReDiscovering Leadership, System engineered approach for supporting Leadership
- Ong Boon Hwee
- /Сингапурын Temasek хөрөнгө оруулалтын сангийн бизнесийн зөвлөх, Stewardship Asia Centre байгууллагын Гүйцэтгэх захирал асан/
Д.Жаргалсайхан
/Гүнд Инвестмент холдингийн үүсгэн байгуулагч, ЗСДС-ийн тэргүүн/
I хэсэг: Удирдах албан тушаалтнууд болон өндөр чадвартай дараагийн шатанд гарахаар зорьж буй удирдагчдад зориулан "Манлайллын талаар эргэцүүлэн бодох, цаашдын манлайллын аяллынхаа утга учир, үр нөлөөг (дахин) тодорхойлох талаар хэлэлцэх болно.
II хэсэг: Манлайллыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд системийн инженерчлэлийн аргачлалыг хэрхэн ашиглах талаар танилцуулна.
Огноо: 2023/03/02, 10:00-16:00
Байршил: Гачуурт, Дрийм скай Ресорт
Хамтрагч байгууллагууд
INVESTUS SUMMIT 2023 is proudly partnered with:


%20(1).png)
.png)
.png)
.png)