1. Бизнес санаа нь хууль бус үйл ажиллагааг зохион байгууллахыг шаарддаг
2. Бизнес санааны оролцогч талуудын хэн нэг нь олон улсын гэрээ конвенц, хууль зөрчсөн
3. Бизнес санаагаар бий болох бүтээгдэхүүн үйлчилгээ нь олон улсын хориг арга хэмжээнд багтсан
4. Бизнес санааг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь төрийн үйл ажиллагаанаас шууд хамааралтай
5. Бизнес санааг хэрэгжүүлэх үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг удирдах боломжгүй
6. Бизнес санаагаар бий болох бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлдэг
7. Бизнес санааны шийдэл нь хэл соёлоос хамаарч олон улсад тэлэх боломжгүй
8. Бизнес санаагаар шийдэхийг зорьсон асуудлаа нарийвчлан тодорхойлоогүй
9. Бизнес санааны зорилго тодорхойгүй
10. Багийн гишүүд нэгдмэл зорилгогүй
11. Багийн гишүүд бизнес санааг хэрэгжүүлэх нарийн мэргэжлийн чадвар дутмаг
12. Бизнес санаачлагчийн сэтгэлгээ цэгцгүй
13. Бизнес санаачлагч ерөнхийлөх сэтгэлгээтэй
14. Бизнес санаачлагч хоноцын сэтгэлгээтэй
15. Бизнес санаачлагч хуучинсаг сэтгэлгээтэй
16. Бизнес санаачлагч бэлэнчлэх сэтгэлгээтэй
17. Бизнес загварыг туршиж үзэхэд Сократусын нөөц хүрэлцэхгүй
18. Бизнес санаагаар бий болох бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргахад 2-с дээш жил шаардах
19. Бизнес санаачлагч мэдээллээ нуусан, хуурахыг оролдсон
20. Хөрөнгө оруулалт татах зорилго тодорхойгүй
21. Хөрөнгө оруулалт татах зорилго нь Сократусын хөрөнгө оруулалтын зорилготой нийцээгүй
22. Хөрөнгө оруулагчаа судлаагүй
23. Сократусын бойжуулах хөтөлбөрт хамрагдах хэрэгцээ, шаардлагаа тодорхойлоогүй
24. Бизнес санааг хэрэгжүүлэхэд учрах саад, бэрхшээл, асуудал, доголдолоо тодорхойлоогүй
25. Бизнес санааг хэрэгжүүлэхэд учрах саад, бэрхшээл, доголдолыг шийдэх шийдлийг эрэлхийлээгүй